huuli-nemelt
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2020-07-07, Улаанбаатар20-ne-123
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.22 дахь хэсэг нэмсүгэй:
¶15.22. Соёлын чиглэлээр: 15.22.1.түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх; 15.22.2.соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶15.7. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр: 15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх; 15.7.2.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх; 15.7.3.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах; 15.7.4.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх; 15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах; 15.7.6.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ; 15.7.7.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах; 15.7.8.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.
Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.