Нүүр ›
huuli-nemelt ›
2020 ›
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвараас Хөнгөлөх, Чөлөөлөх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвараас Хөнгөлөх, Чөлөөлөх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвараас Хөнгөлөх, Чөлөөлөх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-08-28, Улаанбаатар20-ne-128
2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гэж, 2, 6 дугаар зүйлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.