huuli-nemelt
Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИрээдүйн Өв Сангийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-08-28, Улаанбаатар20-ne-133
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶51 дүгээр зүйл. ¶ Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулна.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 52 дугаар зүйлийн энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Корпораци бие даан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор гэснийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.