Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-08-28, Улаанбаатар20-ne-135

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

61.2.

Энэ хуулийн 61.1.1-61.1.3, 61.1.5-61.1.7-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээний үндсэн дээр улсын төсвөөс, 61.1.4-т заасан чиг үүргийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусгай зориулалтын шилжүүлгээр тус тус санхүүжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.