huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Шимтгэлээс Чөлөөлөх, Ажилгүйдлийн Даатгалын Сангаас Дэмжлэг Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Шимтгэлээс Чөлөөлөх, Ажилгүйдлийн Даатгалын Сангаас Дэмжлэг Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2020-08-28, Улаанбаатар20-ne-137
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай 21 дүгээр зүйл нэмсүгэй:
¶21 дүгээр зүйл.Энэ хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг дараах байдлаар ногдуулна: ¶21.1. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар;
¶21.2. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар;
¶21.3. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно;
¶21.4. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.