huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2020-08-28, Улаанбаатар20-ne-139
Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.6.10 дахь заалт нэмсүгэй:
¶24.6.10. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ.
24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:
2/¶24.2. Энэ хуулийн 24.6.3, 24.6.4-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх болон хяналт тавих журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг:
¶24.4. Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн энэ хуулийн 24.6.10-т заасан тусламж, үйлчилгээнээс бусад тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийн эмнэлгийн гэснийг эрүүл мэндийн гэж өөрчилсүгэй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.4 дэх заалтын , эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ гэснийг хассугай.
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.