Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2020 › Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-08-28, Улаанбаатар20-ne-140

1 дугаар зүйл.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:

3.1.8.

“тохиолдолд суурилсан төлбөрийн арга” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг.

2/

16 дугаар зүйлийн 16.6.4 дэх заалт:

16.6.4.

батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон цалингийн санд багтаан ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан урамшуулал олгох, ажилтны нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.