huuli-nemelt
Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай
Хүчин төгөлдөрЭм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай
2020-08-28, Улаанбаатар20-ne-141
4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг:
2/¶4.4. Эмийн үндэсний бодлого нь Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын бодлогод тусаж, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ.
27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг:
¶27.2. Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянана.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн төв гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийн “эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэсний төв гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.