huuli-nemelt
Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-10-22, Улаанбаатар21-ne-119
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 50.11 дэх хэсэг нэмсүгэй:
¶50.11. Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.12 дахь хэсгийн “нэмэгдэл,” гэсний дараа “мөнгөн урамшуулал,” гэж нэмж, мөн хэсгийн 50.11-д гэснийг 50.11, 50.12-т гэж өөрчилсүгэй.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн “50.11, 50.12, 50.13” дахь хэсгийн дугаарыг 50.12, 50.13, 50.14 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.