huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-10-29, Улаанбаатар21-ne-125
40² дугаар зүйл:
2/¶40² дугаар зүйл.Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ ¶40².1. Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр хураамж хураана:
¶40².1.1. сортын бүтээгчийн эрх олгоход 20 000 төгрөг;
¶40².1.2. сортын бүтээгчийн эрхийг хүчинтэй байлгахад жил бүр 60 000 төгрөг.
5 дугаар зүйлийн 5.1.50 дахь заалт:
¶5.1.50. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үйлчилгээ.
Энэ хуулийг Таримал ургамлын үр, сортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.