Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Радио Долгионы Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Радио Долгионы Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Радио Долгионы Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-134

1 дугаар зүйл.

Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсгийн холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны гэснийг холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.