Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-145

1 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн улсын байцаагч гэсний дараа , гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалтын мэргэжлийн хяналтын гэснийг гаалийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.