huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-11-12, Улаанбаатар21-ne-156
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 57.14 дэх хэсэг нэмсүгэй:
¶57.14. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.