Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-159

1 дугаар зүйл.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын Засгийн газар гэснийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компани гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7 дахь заалтын эсэх асуудлаар гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.