Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Өмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Өмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Өмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-01-15, Улаанбаатар21-ne-006

1 дугаар зүйл.

Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.5 дахь заалтын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.4.2-т заасан үндэслэлээр шүүгчийг огцруулсан, гэснийг шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл огцорсонд тооцогдсон, гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.