Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-01-15, Улаанбаатар21-ne-007

1 дугаар зүйл.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

9.3.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эрх зүйч мэргэжилтэй байна.

2/

10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

10.4.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Зөвлөлийн дарга, гишүүнийг томилж, чөлөөлөн, Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батална.

2 дугаар зүйл.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай гэснийг Монгол Улсын шүүхийн тухай гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.