huuli-nemelt
Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-01-15, Улаанбаатар21-ne-009
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶44.7. Хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж болно.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн Шүүгч, прокурор гэснийг Прокурор гэж, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсгийн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс гэснийг хуульчдаас гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны гишүүд, түүнчлэн гэснийг Хуульчдын холбооны гишүүн, гэж тус тус өөрчилсүгэй.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийн “шүүгч,” гэснийг, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн “бүх шатны шүүгчид нэр дэвшиж байгаа хуульч болон” гэснийг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй, гэснийг тус тус хассугай.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийг, 45 дугаар зүйлийн 45.1.7, 45.1.12 дахь заалтыг, 46 дугаар зүйлийн 46.6 хэсгийг, 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг, 60, 61 дүгээр зүйлийг, Долдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.