huuli-nemelt
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-01-15, Улаанбаатар21-ne-011
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 6.32 дахь заалт нэмсүгэй:
¶6.32. Шүүхийн сахилгын хорооны гишүүн Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн тухайн шүүх гэсний дараа , Шүүхийн сахилгын хороогоор өргөдөл, мэдээлэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Шүүхийн сахилгын хорооны гишүүн гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.