huuli-nemelt
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Д Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Д Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-16, Улаанбаатар21-ne-165
38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн тайлбар:
2/Тайлбар: -Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүн гарах хүртэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно.
56 дугаар зүйлийн 56.8, 56.9 дэх хэсэг:
¶56.8. Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ.
¶56.9. Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтын . Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг тухайн Хуралд санал болгож болно гэсэн 2 дахь өгүүлбэрийг хассугай.
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.