huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-16, Улаанбаатар21-ne-172
Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийн гэрээ, гэсний дараа төр, хувийн хэвшлийн түншлэл, гэж нэмсүгэй.
Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶28.11. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэснийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэж, мөн зүйлийн 10.3 дахь хэсгийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн гэснийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гэж, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийн энэ хуулийн 28.6-д заасны дагуу гэснийг хууль тогтоомжид нийцүүлэн гэж тус тус өөрчилсүгэй.
Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын “улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон” гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн “урт хугацаанд” гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “Түүнчлэн энэ хуулийн 28.1-д зааснаас бусад, нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төслийн саналыг төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заасны дагуу тус тус бэлтгэж үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 8.4.3-т заасан хугацаанд ирүүлнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг, 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсгийн “улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,” гэснийг тус тус хассугай.
Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2 дахь заалт, 12¹ дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.3.6, 28.3.7 дахь заалт, 28.8, 28.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.