Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Ахмад Настны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ахмад Настны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ахмад Настны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-16, Улаанбаатар21-ne-176

1 дугаар зүйл.

Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн хөтөлбөрийг гэснийг төлөвлөгөөг гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын хөтөлбөрийг Засгийн газар гэснийг төлөвлөгөөг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн хөтөлбөр гэснийг төлөвлөгөө гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.