huuli-nemelt
Баяжуулсан Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБаяжуулсан Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-16, Улаанбаатар21-ne-180
Баяжуулсан хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын үндэсний хөтөлбөрийг гэснийг бодлого, хөтөлбөрийг гэж, мөн зүйлийн 6.2.2 дахь заалтын үндэсний хөтөлбөр батлах гэснийг бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж, мөн зүйлийн 6.2.3 дахь заалтын үндэсний хөтөлбөрийг гэснийг бодлого, хөтөлбөрийг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.