huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-181
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶28.1.2. боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарынхаа холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох;
Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.1 дэх заалтын хөтөлбөр, гэснийг хассугай.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.