Нүүр ›
huuli-nemelt ›
2021 ›
Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-182
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын батлах гэснийг боловсруулах гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын үндсэн чиглэл. хөтөлбөр, төслийг гэснийг төлөвлөгөөг гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан гэснийг бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.