huuli-nemelt
Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМалын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-195
Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.1. Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7.2-т заасан тайланг үндэслэн малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, хөгжүүлэх асуудлыг хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
Малын генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн энэ хуулийн 16.1-д заасан үндэсний гэснийг хөгжлийн бодлого, гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн Энэ хуулийн 16.1-д заасан үндэсний гэснийг Улсын хөгжлийн бодлого, гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.