Нүүр ›
huuli-nemelt ›
2021 ›
Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-199
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтын үндэсний стратеги боловсруулах, уг стратегийг гэснийг үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулж, гэж, 22¹ дүгээр зүйлийн 22¹.1 дэх хэсгийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар гэснийг үндэсний бодлого, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаар гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.