Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-203

1 дугаар зүйл.

Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтын төлөвлөгөөг батлах гэснийг төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Ойн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.