Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-204

1 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг гэснийг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг гэж, 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь заалтын, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гэснийг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтын “, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалтын “улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж,” гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1.19 дэх заалтын “дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах” гэснийг, мөн зүйлийн 9.3 дахь хэсгийн “, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган” гэснийг, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын, 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх заалтын, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийн “улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулан” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн энэ хуулийн 33.6-д заасны дагуу гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.