huuli-nemelt
Харилцаа Холбооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХарилцаа Холбооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-210
Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын бодлогыг батлах гэснийг бодлого гэж, 6 дугаар зүйлийн 6.1.16 дахь заалтын энэ хуулийн 5.1.4-т заасан хөтөлбөрийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх гэснийг харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх гэж, 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2-т гэснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд гэж тус тус өөрчилсүгэй.
Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын “үндэсний хөтөлбөрийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэснийг, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтын “стратеги” гэснийг, 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийн дөрвөн жилд нэг удаа гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.