Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-212

1 дугаар зүйл.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн хөтөлбөрийг гэснийг журмыг гэж, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг Засгийн газар батална гэснийг бодлого, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтын баталж, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.