huuli-nemelt
Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-244
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтын хувьцаа эзэмшигчийн нэр, гэсний дараа эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, гэж нэмсүгэй.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.11, 12.12 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶12.11. Улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.4-т заасны дагуу баталгаажуулан цахим хэлбэрээр олгож болох бөгөөд энэ хуулийн 12.10-т заасантай нэгэн адил хүчинтэй байна.
¶12.12. Төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 27.9-д заасны дагуу зохицуулна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.6 дахь хэсгийн хязгаартайгаар гэснийг хязгаарлалттайгаар гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.