Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-261

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн төр, хувь хүний, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг гэж, нууцын хууль тогтоомжоор гэснийг холбогдох хууль тогтоомжоор гэж, 274 дүгээр зүйлийн 274.2.1 дэх заалтын төр, байгууллага болон хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.