huuli-nemelt
Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-266
Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалтын Хувь хүний нууцын тухай6 гэснийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтын төр, байгууллага, хувь хүний нууцын тухай гэснийг төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн төр, байгууллага болон хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, мөн зүйлийн 30.2 дахь хэсгийн нууцыг гэснийг нууц, хүний эмзэг мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.