huuli-nemelt
Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-267
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцад гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, 75 дугаар зүйлийн 75.2.6 дахь заалт, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцтай гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй гэж, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн Захидал харилцааны нууцыг гэснийг Захидал харилцааны мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.