huuli-nemelt
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-269
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын 6.24 дүгээр зүйл, гэсний дараа 6.27 дугаар зүйл, гэж нэмсүгэй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.9 дэх заалтын төр, байгууллага, хувь хүний нууцад гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж, 3.4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтын төр, байгууллага, хувь хүний нууц гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл гэж, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн байгууллага, хувь хүний нууцтай гэснийг байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.