Нүүр ›
huuli-nemelt ›
2021 ›
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-274
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3.1 дэх заалтын хувь хүний нууцад гэснийг хүний эмзэг мэдээлэлд гэж, 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн хувь хүн, байгууллага, төрийн нууцад гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.