huuli-nemelt
Өмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрӨмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-280
Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын албаны, байгууллагын, хувь хүний нууцыг гэснийг албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн албаны, эсхүл байгууллагын, хувь хүний нууцад гэснийг албаны нууц, эсхүл байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.