huuli-nemelt
Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСтатистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-284
Статистикийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн нууцын тухай гэсний дараа болон хүний хувийн мэдээлэл хамгаалах гэж нэмсүгэй.
Статистикийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтын мэдээллийн нууцыг гэснийг эмзэг мэдээллийг гэж, 22 дугаар зүйлийн гарчгийн нууцыг гэснийг нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нууцад гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийн нууцыг чанд гэснийг байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.