huuli-nemelt
Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТагнуулын Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-286
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17¹ дүгээр зүйлийн 17¹.1.6 дахь заалтын төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.