Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-288

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх заалтын албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг гэснийг албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.