Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-289

1 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн байгууллага, хувь хүний нууцад гэснийг байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж, 15.3 дахь хэсгийн “албаны, байгууллага, хувь хүний нууцад” гэснийг, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн албаны, байгууллагын, хувь хүний нууцад гэснийг албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн байгууллага, хувь хүний нууцад гэснийг байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж,” 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсгийн албаны, байгууллагын, хувь хүний нууцын гэснийг албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.