Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-296

1 дугаар зүйл.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг гэснийг Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн төрийн болон байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцтай гэснийг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тогтоосон нууц, хүний эмзэг мэдээлэлтэй гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.