huuli-nemelt
Үндэсний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-297
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.