Нүүр ›
huuli-nemelt ›
2021 ›
Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-301
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Хувь хүний нууцын тухай хууль5 гэснийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн хувь хүний нууцад гэснийг хүний эмзэг мэдээлэлд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.