Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-304

1 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцын гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн Хувь хүний нууцын тухай хуулиар9 гэснийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар гэж, 38.3 дахь хэсгийн хувийн эрүүл мэндийн нууцад гэснийг эрүүл мэндийн мэдээлэлд гэж, 68 дугаар зүйлийн 68.5 дахь хэсгийн хувь хүний нууцтай гэснийг хүний эмзэг мэдээлэлтэй гэж, 69 дүгээр зүйлийн 69.1.4 дэх заалтын төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.