huuli-nemelt
Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-310
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн захидал харилцааны нууцыг гэснийг захидал харилцааны мэдээллийг гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, 5.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтын төр, байгууллага, хувь хүний нууцад гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 29.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын төр, байгууллага, хувь хүний нууцтай гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй гэж, 9.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалтын төр, байгууллага, хувь хүний нууц гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл гэж, 23.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн хувь хүний нууцыг гэснийг хүний эмзэг мэдээллийг гэж, 23.3 дугаар зүйлийн 3.11 дэх заалтын төр, хувь хүний нууцад гэснийг төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж, 29.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.