Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2021 › Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-312

1 дугаар зүйл.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг:

6.9.

Улсын бүртгэлийн байгууллага Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгоно.

2/

21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг:

21.3.

Энэ хуулийн 21.1-д заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн үйлчилгээний хөлс, улсын тэмдэгтийн хураамжийн таваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагын цахимжуулалт, мэдээллийн технологийн шинэчлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, сургалт зохион байгуулах ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.