huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-313
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 57.15, 57.16 дахь хэсэг нэмсүгэй:
¶57.15. Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай хүнийг тухайн чиглэлээр төрийн албанд ажиллуулах шаардлагатай бол албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр, шатлалыг Засгийн газар тогтооно.
¶57.16. Энэ хуулийн 57.15-д заасан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр, шатлалыг хэрэглэх төрийн байгууллагын жагсаалт, тухайн байгууллагад мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах албан тушаалтны орон тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.
Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.