huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-314
5 дугаар зүйлийн 5.1.51 дэх заалт:
2/¶5.1.51. Цахим гарын үсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэг:
¶30.6. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10000000-15000000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.