huuli-nemelt
Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-17, Улаанбаатар21-ne-326
Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶17.3. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээхэд дараах зүйлийг хориглоно: 17.3.1.сурталчилж байгаа виртуал хөрөнгөд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах; 17.3.2.нийтэд санал болгох, худалдах виртуал хөрөнгийн талаарх танилцуулга, мэдээлэлд дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулах, эсхүл хязгаарлалт тогтоосон виртуал хөрөнгийг сурталчлах; 17.3.3.виртуал хөрөнгийг эзэмших, арилжаанд оролцсоноор олох ашиг, өгөөжийн талаар таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх; 17.3.4.хуульд заасны дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй этгээд виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах тухай сурталчлах; 17.3.5.виртуал хөрөнгийг үнэт цаас, компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээтэй адилтган сурталчлах.
Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн гарчгийн ажиллагаа, гэсний дараа виртуал хөрөнгө, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.